Багш
Энэрэл хайрын номын өглөгч
Эрдмийн ордны мэргэн зөвлөгч
Цагаан сүү шиг сэтгэлтэй
Цаглашгүй их энэрэлтэй
Миний төлөө чиний төлөө
Бидний төлөө бүхнээ зориулсан
Багш таныхаа алдрыг
Бахдан бахдан дуулъя
Багшийн түмэн гавьяаг
Магтан магтан өргөе
Хүсэх алсын холхи замын
Хүний төлөө мөнхийн бамбар
Үг нь үнэн үйлс нь ариун
Ухаан төгс ачлалт хүмүүн
Миний төлөө чиний төлөө
Бидний төлөө бүхнээ зориулсан
Багш таныхаа алдрыг
Бахдан бахдан дуулъя
Багшийн түмэн гавьяаг
Магтан магтан өргөе
Номын далайн зүгч луужин
Нандин бүхний амьд үлгэр
Дуу нь зөөлөн харц нь дөлгөөн
Дурсамж дүүрэн их судар