"Их Засаг" ОУИС-ийн "VIII БАГА-ОЛИМП 2022" спортын их наадам "Зөв байхыг сонго!" уриа нь дор Хөнгөн атлетик, Сагсан бөмбөг, Волейбол, Футзал, ширээний теннис, шатар, даам, E sport зэрэг 13 төрлөөр амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд салбар болон зочин 9 сургуулийн 1200 гаруй тамирчид өрсөлдөж 250 гаруй медальтан тодорлоо.
ДУДТДСургуулийн баг тамирчид чамлахааргүй амжилттай оролцлоо.
Шатрын төрөлд 116-р бүлгийн оюутан Ш.Амгаланбаатар тусгай байр,
Теннис хосын төрөлд 418-р бүлгийн оюутан Б.Эрдэнэцэцэг, 120-р бүлгийн оюутан Э.Энхүслэн нар Хүрэл медаль хүртлээ.
Амжилттай оролцсон оюутан, дасгалжуулж хариуцан ажилласан багш нартаа халуун баяр хүргэе.