Европын холбооны санхүүжилтээр
Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (СТРИЙМ) төслийн хүрээнд “Хүүхэд бүрд нэг аяга сүү” компанит ажилд зориулсан “Лого дизайны уралдаан”-ы ялагчийг тодрууллаа.
Уралдаанд нийт 162 загвар ирсэн ба шалгаруулалтыг 3үе шаттайгаар явуулсан болно.
1-р шат: Бүртгүүлсэн нийт загваруудаас чанарын шаардлага хангаагүй; зохиогчийн эрхийн талаар асуудалтай, компанит ажлын сэдэв болон зорилготой төдийлөн нийцээгүй бүтээлүүдийг хассан болно.
2-р шат: Анхан шатны шалгаруулалтаас шалгарсан загваруудаас төслийн санхүүжүүлэгч байгууллага болох Европын холбоо болон хэрэгжүүлэгч байгууллага НҮБ-ын ХХААБ-аас шалгаруулалтын комиссыг бүрдүүлж, хамгийн олон санал авсан 6 загварыг сонгон шалгаруулсан юм. Эдгээр 6 загварын дизайнерууд нь:
- Бадамжунай овогтой Баясгалан
- Чинзориг овогтой Амаржаргал
- Пүрэвжамц овогтой Буянхорлоо
- Мөнхбаатар овогтой Хосбаяр
- Батцоож овогтой Болорчимэг (2 загвар) нар шалгарсан болно.
Эцсийн шатны шалгаруулалт: Хоёр дугаар шатнаас шалгарсан дизайнуудыг тус компанит ажлын зорилтот бүлэг болох 1- 5 дугаар ангийн хүүхдүүдээр үнэлүүлж, хамгийн олон санал авсан дизайныг тэргүүн байраар тодрууллаа.