ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ДҮРСЛЭХ УРЛАГ ДИЗАЙН ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН АРХИТЕКТУРЫН ТЭНХИМИЙН НЭРЭМЖИТ “ТЭМҮҮЛЭЛ 2021” САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Энэ удаагийн сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 11 баг, эмэгтэй 9 баг нийт 20 багийн 140 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Эрэгтэй тэргүүн байр, шилжин явах цомын эзнээр
О.Наранчимэг багштай 416-р бүлэг,
дэд байр П.Ариунжаргал багштай 216-р бүлэг,
гутгаар байр Г.Оюун багштай 120-р бүлэг шалгарсан бол
Эмэгтэйчүүдээс
тэргүүн байр, шилжин явах цомын эзнээр Б.Ариунболор багштай 118-р бүлэг,
дэд байр Ө.Сайханаа багштай 116-р бүлэг,
гутгаар байр У.Оюунчимэг багштай 319-р бүлэг тус тус шалгарлаа.
шилдгийн шилдэг эрэгтэй тоглогчоор
416-р бүлгийн оюутан А.Тулгаа эмэгтэй тоглогчоор 118-р бүлгийн Д.Мөнгөнцас нар шалгарсан байна. Нийт оролцсон баг тамирчиддаа баяр хүргэе.
ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн захиргаа