2021-2022 оны хичээлийн жилийн "Цогц боловсрол хувь хүний хөгжлийн хөтөлбөр"-ийн хүрээнд сургуулийн багш, оюутнуудын эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа цэвэр агаарт зөв зохистой өнгөрүүлэх, анги хамт олны хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Цэвэр агаар-Эрүүл мэнд Эко аялал”-ыг 2021.09.15 буюу өнгөрсөн лхагва гарагт боллоо. Уг аялалд тус сургуулийн Удирдлагууд болон нийт багш, оюутнууд оролцсон бөгөөд “Уг аяллын явцад 1-4р курсийн оюутан залуус маань нийт 7 төрлийн тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорин шилдгүүдээ тодрууллаа.
НИЙТ ОРОЛЦСОН БАГШ ОЮУТНУУДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.