Нээлттэй ажлын байр
Сурсан бол бүтээнэ, Бид зорьсондоо хүрдэг
ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ТЭНХИМ

Дүрслэх урлагийн тэнхим нь 2000-оноос уран зургийн тэнхим нэртэй, үндсэн дөрвөн багштай сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Уран Зургийн болон урлаг судлаач мэргэжилтнийг мэргэшүүлэн бэлтгэхдээ суралцагчдын мэдлэгийг дээд боловсролын сургалтын стандартад нийцүүлэн оюутнууддаа уран зураг, дизайн, урлаг судлалын хичээлийг заахын зэрэгцээ оюутныг практик дадал, чадварт сургах, судалгаа шинжилгээний ажлыг бие даан хийдэг болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Үүсэн байгуулагдсанаасаа хойш нийт 300 гаруй мэргэжилтнийг уран зураг болон урлаг судлал, уран баримлын чиглэлээр бэлтгэсэн бөгөөд төгсөгчдийн 88% нь мэргэжлийнхээ чиглэлээр амжилттай ажиллаж улс орныхоо урлаг дизайны хөгжилд зохих хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.

Судалгааны чиглэл:

- Монголын дүрслэх урлагийн хөгжил, язгуур хэв шинжийг тодорхойлох

- Үр дүнд суурилсан сургалтын арга зүй, хэрэгжилт

- Өрнө дорнын урлагийн нөлөөлөл

Багш нар

  • У.Оюунчимэг

    Дүрслэх урлагийн тэнхмийн эрхлэгч

    Дүрслэх урлаг, угсаатны судлаач

  • Л.Давааням

    Хичээлийн туслах ажилтан

    Уран зураач, урлаг судлаач

  • Б.Баттөр

    Урлал техникийн багш, зураач

  • Г.Энхтөр

    Уран барималч

  • С.Баярбаатар

    Зураач

  • Г.Дэлгэрбаяр

    Уран зураач, хичээлийн туслах ажилтан

  • Сургадаг мэргэжлүүд

  • Мэргэжлийн нэрзэрэг цолСуралцах хугацаа
  • Уран Зураачбакалавр4 жил
  • Урлаг судлаачмагистр2 жил
  • Уран барималбакалавр4 жил
  • Зураасан зурагбакалавр4 жил
  • Дизайн технологийн багшбакалавр4 жил
  • Зураг зүй дизайны багшбакалавр4 жил
  • Дүрслэх урлагийн багшбакалавр4 жил