Их засаг олон улсын их сургуулийн харьяа Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн архитектурын тэнхимийн нэрэмжит “тэмүүлэл 2021” өдөрлөгийн хүрээнд макет урлах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн зураг төслийн тэмцээнд 1-4-р курсийн 8 баг оролцсон бөгөөд 1 багт 4-6 оюутны бүрэлдэхүүнтэй оролцож шилдгүүдээ тодрууллаа.
Тэргүүн байрт: Г.Оюун багштай 420-р бүлэг,
Дэд байрт: О.Наранчимэг багштай 416-р бүлгийн 1-р баг,
Гутгаар байрт: П.Ариунжаргал багштай 216-р бүлгийн 1-р баг тус тус шалгарсан байна.
Нийт оролцсон оюутнууддаа баяр хүргэе.