2021 оны 3 сарын 5-ны өдөр Их Засаг Олон Улсын Их Сургуулийн харъяа Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургууль нь "Багш, Урлагийн боловсрол" /дизайн технолгийн, дүрслэх урлаг, зураг зүй-дизайны/ бакалаврын хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмлэл болж өндөрлөлөө.
Магадлан Итгэмжлэлийн шүүгч нараар:
БХ-ийн Дээд болон мэргэжлийн боловсролын судалгааны секторт Бакалаврын хөтөлбөрийн агуулга, судалгаа хариуцсан ЭШДА У. Мягмаржав ахлагчтай,
Дүрслэх урлагийн академи /дээд сургууль/-ийн ЭНБ дарга доктор, дэд профессор Б.Баяртөр,
ШУТИС-ийн ҮТС-ийн Дизайны салбарын эрхэлэгч, доктор, дэд профессор Ц. Батсайхан,
Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С. Отгонтуяа,
БМИҮЗ-ийн Магадлан итгэмжлэл хариуцсан шинжээч Б. Мядагмаа нар ажиллаж бидний ажлуудыг шалган шүүлээ.