ИЗОУИС-ийн харъяа Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургуулийн Дизайны тэнхимээс Мэргэжил сурталчлах 7 хоногийн хүрээнд 2020 оны шилдэг төгсөгч Ууганбилэг өөрийн бүтээлээ танилцуулж байна.
Ууганбилэг нь сурч байх хугацаандаа 2017 онд ОХУ-ын Барнауль хотод зохиогдсон ОУ-ын залуу уран бүтээлч, дизайнеруудын наадамд комик номын төрөлд 2-р байр, 2018 онд Новосибирск хотод болсон "Пробудуше" наадамд ном чимэглэлийн дизайны төрөлд тэргүүн байр, 2018, 2019 оны МДХ-ы "Хаврын гоёл-Дизайн сургалт" наадмын график дизайны шилдэг ГРАНПРИ, 2019оны ШУТИС-ийн "АЛТАН ХУЛГАНА" наадмын комик номын төрлийн ГРАНПРИшагналт юм.
2023.03.14