Оюутнуудад хэрэгцээтэй 10 чухал APPLICATION болон EXTENSION-уудыг танилцуулж байна.
1. Хэрэв та гадаад хэл сурах сонирхолтой бол танд шинэ үг сурах, тест, шалгалтад бэлдэх болон мэдлэгээ дээшлүүлэх янз бүрийн даалгавар биелүүлэхэд туслах Duolingo аппликейшн зайлшгүй шаардлагатай юм. Apple болон Android үйлдлийн системийн бүх хэрэглэгчид үүнийг үнэгүй татан ашиглах боломжтой шүү
2. Та лекцийн тэмдэглэл хөтлөх, багшийнхаа хэлсэн заавар зөвлөмж, шинэ санаа гээд л өөрт хэрэгцээтэй бүх зүйлсийг энэхүү программ дээр бичих боломжтой юм. Текст бичих, хийх зүйлсийн жагсаалт гаргах, зураг зурах, зураг, бичлэг оруулах болон audio record хийх гэх мэт маш олон сонголтууд бий тул та өөрийн тэмдэглэлийг хүссэнээрээ хөтлөх боломжтой
3. Эсээ, өгүүлэл бичих, бие даалт хийх зэргээр бичих юм бидэнд мундахгүй л олон. Тэр болгондоо хааяа нэг алдана, дүрэм нь өөрчлөгдсөн үгсийг мэдэлгүй буруу бичих зэргээр хүндрэл учрах үеүд бий. Харин энэ асуудлыг монгол хэл дээр bolor.app сайт, англи хэл дээр Grammarly танд шийдэж өгөх болно
4. Гэрийн даалгавар, бие даалт, төсөл, өгүүлэл болон PPT гээд өөртөө хэрэгцээтэй бүх файлуудаа хадгалж болох бөгөөд хэзээ ч хаанаас ч нэвтэрч орсон таны файлууд хадгалагдсан хэвээр байхаас гадна та үүнийг найзуудтайгаа хуваалцаж болно. Үнэхээр амар шүү
5. Өдөр тутмын хийх зүйлсийн жагсаалт, төлөвлөгөө болон дэлгүүр гарч ямар хүнс цуглуулахаа хүртэл бичиж болохоор маш ойлгомжтой, хэрэглэхэд хялбар, өнгөлөг аппликейшныг танд санал болгож байна. Та үүнийг ашиглаж эхэлснээр хийх зүйлсийнхээ дунд төөрч будилахгүй, мартахгүй байх болно гэдгийг амлаж байна
6. Бидний хичээл хийх үйл явцыг хамгийн их сатааруулдаг зүйл бол Social network бөгөөд одоо үед бид үүнгүйгээр амьдарч чадахаа байсан бололтой. Фэйсбүүк, инстаграм дахь найз нөхдийнхөө шинэ зургуудыг шалгах, эсвэл лекцийн үеэр сэтгэл санаагаа хуваалцан стори хийх зэргээр бид цагийг маш их дэмий өнгөрөөдөг. Харин SelfControl аппликейшн таны анхаарлыг сарниулах вэбсайтуудыг тодорхой хугацаанд хааж, мэдэгдлүүдийг блоклодог. Мэдээж хичээлээ хийж дууссаны дараа та өөрийн дуртай вэбсайтуудаар зочилж болно
7. Та өглөө босоод хичээлээ хийх гэж зүдэрдэг үү? Тэр өдрүүд үүгээр дууслаа! Alarmy (Sleep If U Can) бол "Дэлхийн хамгийн ядаргаатай сэрүүлгийн апп" юм. Яагаад гэвэл та сэрүүлгээ унтраахын тулд байшингийнхаа нэг өрөөний зургийг авах \үүнд таны унтлагын өрөө орохгүй, тоо бодох, алхах, бар код уншуулах зэргээр төрөл бүрийн даалгаврыг хийх хэрэгтэй болно. Ингээд л таны нойр БАЯРТАЙ!
8. Discord бол дуу хоолой, видео, текст бичвэрээр найз нөхөд, хамт олонтойгоо ярилцах, чатлах, ойр дотно байх хамгийн хялбар арга юм. Онлайнаар хичээлээ хийж буй энэ цаг үед та өөрийн багш, ангийнхан, багийн гишүүдтэйгээ холбогдон багийн ажлаа хүндрэлгүйгээр даван туулахад танд энэхүү аппликейшн туслах болно
9. Microsoft-н энэхүү программ нь баримт бичиг, самбар, сонин, сэтгүүл, ном гэх мэтийн зургийг аваад засварлаж, хуваалцах боломжтой текст болгон хөрвүүлдэг тул таны ажлыг хөнгөвчилж өгөх болно
10. Аливаа файлыг нэг товшилтоор л PDF болгож хөрвүүлэхээс илүү сайн зүйл гэж юу байх билээ? Хэрэгтэй байгаа текстийнхээ зургийг аваад convert хийгээд л PDF болчихно. Хэрэглэхэд үнэхээр хялбар шүү