Их Засаг олон улсын их сургуулийн залуу багш нар, шинэ оюутнууд тогтсон уламжлалынхаа дагуу тангарагаа өргөлөө. Эцэг дээдсээс уламжилж ирсэн андын барилдага, андгай тангарагийн ёсон эдүгээ цагт ч бүдгэрээгүй, Их Засаг олон улсын их сургуулийн эрдмийн хамт олны эв нэгдлийн баталгаа, эх оронч үзлийн тод илрэл болон оршсоор байгаа билээ.
Чингис хаанаар овоглож Их Засаг хуулиар нэрлэгдсэн Их засаг их сургуулийн оюутан би эрдмийн хамт олон, эцэг, эх, ах, дvv тєрєл тєрєгсєд, эх орон, ард тvмнийхээ ємнє андгай тангараг єргєж идэвхийлэн суралцахаа илэрхийлж байна.Vvний тулд доорхи vvргийг хvлээж ажиллах болно.
Дээд боловсрол, мэргэжлийн сургалтын хєтєлбєрийн агуулгыг бvрэн дvvрэн эзэмшиж амжилттай сайн суралцах, хичээл сургалтын гол эх сурвалж болсон эрдэмтэн багшийнхаа зааж хэлсэн эрдэм мэдлэг, зєвлєж ярьсан vг сургамжийг цаг тухайд нь бvрэн биелvvлнэ.
Ирээдvйн хєгжлийн гол vндэс болсон бие даан ажиллаж, амьдрах арга, барилыг бvрэн эзэмшиж, эрдэнэт биеийг тєрvvлсэн эцэг эх лугаа адил ачтай, эрдэм оюуныг тэтгэгч эрдэмтэн багшаа хvндэтгэж, багш шавийн харилцааг насан туршаа дээдэлнэ.
Тєрєлх сургуулийнхаа эрх зvйн vндэс болсон дvрэм, дотоод журмыг хvндэтгэн сахиж, ёс суртахууны єндєр тvвшинд сурч хvмvvжинэ.
Зах зээлийн харилцааны жам ёсыг ухаарч сургалтын тєлбєрєє цаг хугацаанд нь тєлж, сургуулийнхаа эдийн засгийн чадавхийг дээшлvvлэхэд єєрийн хувь нэмрээ оруулна.
Сургуулийн хичээл хvмvvжлийн ажлын vнэт зvйлс болсон байр, танхим, сургалтын материаллаг баазыг ариг гамтай эдэлж, суралцах орчноо цэвэр ариун байлгахад байнга анхаарна.
Сургалтын тєлєвлєгєє, хєтєлбєр, хичээлийн хуваарь зэрэг сургалтын vндсэн баримт бичиг, сургалтын стандарт, технологийг бvрэн мєрдєж хичээнгvйлэн суралцана.
Эцэг дээдсээс уламжилсан манай ард тvмний за гэвэл ёогvй гэсэн ариун нандин уламжлалыг мєрдєж хичээл таслах, хоцрох, хичээлийн цагаар архи уух зэрэг элдэв зєрчил гаргалгvй суралцах болно.
Энэхvv андгай тангарагаасаа няцвал эзэн Чингис хаанаар овоглосон, эх орны хєгжлийн гэрэлт маргаашийг дархалж байгаа эрдмийн их єргєєний эрхэм хvндэт гишvvн байх ёс суртахууны ямар ч эрхгvй гэдгээ та бvхний ємнє илэрхийлж байна.
Би эрдмийн хамт олныхоо ємнє, эзэн Чингис Хааныхаа цагаан сvлдэнд сєгдєн мєргєж, мєнх хєх тэнгэрээ дуудаж, эцэг дээдсийнхээ ариун гэгээн сvнс сvлдэнд залбирч тєр засаг, тvмэн олныхоо буян хишгийг дээдлэн энэхvv андгай тангаргийг єргєлєє.