МУ-ын УГЗ Д.Цэрэнпил багш нь монгол улсын мөнгөн тэмдэгт, алт мөнгөн зоосны эх загвар, "Говь" компанийн лого зэрэг үнэлж барашгүй олон зуун бүтээлүүдийг урласан бидний эрхэм хүмүүсийн нэг билээ. Үсэг бичгийн гайхамшигийг шавь нартаа заадаг арга нь өдгөө Цэрэнпилийн школ болтлоо хөгжиж зөвхөн манай сургууль дээр бакалаврын түвшинд 8 улирал буюу 4 жил Үсгийн урлаг хичээлийг түүний отгон шавь Б.Нууц-Од багш зааж судлуулж байна.