Монголын Урлаг Дизайны Академийн жил бүр зохион байгуулдаг “МӨРӨӨДЛИЙН ЗҮГ” Улсын уралдаан 2022.04.06 өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус наадамд 200 гаруй ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын 500 гаруй бүтээлээс 120 бүтээл шалгаран тэргүүн болон дэд, тусгай байруудын эзэн боллоо. Уралдаанд бүтээлээрээ оролцсон авъяаслаг сурагчид болон удирдагч багш нартаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!