Их засаг олон улсын их сургуулийн харьяа Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Манай сургууль өдгөө 22-дахь удаагийн хичээлийн шинэ жилийг оюутан залуус, эрдэмтэн багш нартайгаа тэмдэглэж өнгөрүүллээ. Нээлтийн ажиллагааны үеэр Захирал доктор профессор Б.Гантулга, Хөтөлбөрийн хорооны дарга Л.Бат-Аюуш үг хэлж нээлтийн үйл ажиллагааг эхлүүллээ. Мөн Монголын урлаг дизайны академийн нэрэмжит тэтгэлгийг 2022-2023 оны хичээлийн жилд ИЗОУИС-ДУДТДС-д шинээр элссэн шилдэг элсэгчдээс тэтгэлэг гардуулан өгч, шинээр элсэн орсон нийт оюутнууд “Оюутны тангараг”-аа өргөж, хичээлийн жилийн анхны хонх дуугарснаар ДУДТДС-ийн шинэ хичээлийн жилийн нээлт ёслол төгөлдөр болов.