Их Засаг ОУИСургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багт Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийг төлөөлж Архитектур 116-р бүлгийн оюутан Г.Амаржаргал Хувцас дизайн 218-р бүлгийн оюутан Б.Бат-Эрдэнэ нар тоглох билээ.
Дээрх оюутнууд нь ДУДТДСургуулийн 100% тэтгэлэг авсаныг энэ дашрамд дуулгахад таатай байна.
Мөн “Монголын 23-дахь удаагийн оюутны лиг”-ийн нээлтийн үйл ажиллагаанд сургуулиа төлөөлөн оролцсон билээ.
Тамирчиддаа спортын өндөр амжилтыг ДУДТДСургуулийн нийт хамт олон, багш нарын зүгээс хүсэе.