Их Засаг Олон Улсын Их Сургуулийн харьяа Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээ болж өндөрлөлөө. Их засаг ОУСургуулийн I цогцолборийн нээлтийн арга хэмжээнд ДУДТДСургуулийн захирал док.проф Б.Гантулга болон төлөөлөгч багш нар мөн шинэ элсэгчид маань оролцон дараа нь ДУДТДСургуулийн хичээлийн III-р байранд нийт багш ажилчид маань шинээр элсэн суралцахаар ирсэн шинэхэн оюутнуудаа хүлээн авлаа. ДУДТДСургуулийг сонгон суралцаж ирээдүйн чадварлаг дизайнер, мэргэжилтэн болохоор ирсэн эрхэм оюутнууддаа цаашдын хичээл сурлага, урлаг спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.