Сүүнээс будаг гарган ажиллаж буй судлаач, доктор Даваасүрэнгийн Дарьсүрэн багш маань ИЗОУИС-ийн харъяа Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургуулийн ДЭД ПРОФЕССОР цолыг тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2022.09.22-ны өдрийн хурлын 30 дугаар тогтоолоор олгов.
Д.Дарьсүрэн багш сургуулийнхаа бакалавр, магистрын оюутнуудад өөрийнхөө эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлагаасаа харамгүй заан сургаж, СҮҮН ЭКО будгаа оюуны өмчөөр баталгаажуулан бага насны хүүхдэд зориулсан тоглоом хэрэглэгдхүүн, хувцас болон зөөлөн материалд ашиглан хэрэглээнд нэвтрүүлэхээр зорин шавь нартайгаа хамтарч ажиллаж байна. Эрхэм эрдэмлэг багшдаа
Ажилд нь амжилтын дээд,
Амьдралд нь аз жаргалын дээдийг
ХҮСЭН ЕРӨӨЕ!
2022.09.24