Олон улсын үл хөдлөх хөрөнгийн FIABCI International Federation- ны Монгол дахь албан ёсны салбар FIABCI Mongolia байгууллага болон Барилга МН ХХК /barilga.mn/ хамтран АРХИТЕКТУР сэдвийн хүрээнд Монголд анх удаа дэлхийн шилдэг архитекторуудын нэг Ноён Giambonini-г урьж 5 сарын 07 нд онлайн семинар зохион байгуулах гэж байна.
Энэхүү онлайн семинар нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбартай холбоотой бүхий л салбарын мэргэжилтнүүд (архитекторууд, брокерууд, барилгын компаниуд, хөрөнгө оруулагчид, менежерүүд болон бусад мэргэжилтнүүд), шинжээч, судлаач, оюутан залуус, сонирхогч хэн бүхэнд нээллтэй бөгөөд онцгойлон барилга архитектур, хот төлөвлөлт, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэнгүүдэд нэн хэрэгтэй мэдээллүүдийг семинарын туршид олгох болно.
Онлайн семинар 2 цагийн туршид үргэлжлэх бөгөөд Англи-Монгол мэргэжлийн өндөр түвшиний синхрон орчуулгатай явагдана.
Зочин илтгэгч ноён Giambonini нь 1965 онд Швейцар улсын Лугано хотод төрсөн.
Хийж бүтээсэн, оролцсон төслүүд:
Fiabci Mongolia байгууллага нь цаашдаа олон улсын нэр хүндтэй мэргэжлийн үл хөдлөх хөрөнгийн салбарын зөвлөхүүд, архитекторууд, хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, инженерүүдийг урьж олон улсын мэдлэгийг түгээх, суралцах боломжыг олгох сургалт, мэдээллийн арга хэмжээг байнга зохион байгуулах болно.
СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ
ТӨЛБӨР: 60,000 ТӨГ
Төлбөрийг төлснөөр бүртгэл баталгаажна.
Барилга МН ХХК /barilga.mn/-ийн гишүүн байгууллага, хувь хүнд онцгой 20% хөнгөлөлттэй.
FB хаяг: FIABCI-MONGOLIA
Имэйл хаяг: fiabci-mongolia@fiabci.org
Лавлах утас: 9908-6066
Эх сурвалж: https://ikon.mn/n/275g?fbclid=IwAR3QwVXmFFnwSk7Uc7JSUKLdiXGy5NlIGVBU_AAfEyPi8iGttda98NGiK-E