2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн багш, оюутнуудын эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа цэвэр агаарт зөв зохистой өнгөрүүлэх, анги хамт олны хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “ЦЭВЭР АГААР- ЭРҮҮЛ МЭНД 2022” эко аялалыг зохион байгууллаа. Уг аялалд тус сургуулийн удирдлагууд болон нийт багш, оюутнууд оролцсон бөгөөд уг аяллын явцад 1-4р курсийн оюутан залуус маань нийт 7 төрлийн тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорин шилдгүүдээ тодрууллаа.