ЧИНГИС ХААНЫ НЭРЭМЖИТ ИХ ЗАСАГОЛОНУЛСЫН
ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ АНДГАЙ ТАНГАРАГ
Чингис хааны нэрэмжит Их Засаг олон улсын их сургуулийн оюутан би төрөлх сургуулийнхаа үндсэн дүрэм, дотоод журам, оюутан суралцагчийн ёсзүйндүрэм, ёс зүйн үнэлгээний журмыг хүндэтгэж сахин биелүүлнэ.
Эрдэмтэн багшийнхаа зааж сургасан эрдэм мэдлэг, хэлж ярьсан үг, сургаалийг хүндэтгэн дээдэлж, багш шавийн харилцааг насан туршдаа дээдлэнэ.
Үндэсний түүх соёл, занзаншлаа судлан сурвалжилж, хичээнгүйлэн дагаж мөрдөнө.
Сургууль хамт олныхоо зохион байгуулсан бүхий л ажил үйлсэд идэвхитэй оролцож нийгмийн идэвхитэй ,хүмүүжил төлөвшилтэй , оюунлаг иргэн болж төлөвшинө.
Сургуулиа төгсөөд ёс зүйн дүрмийн үзэл санааг үргэлж сахин дээдэлж, ёс зүйн батламжаа хүндэтгэн, төрөлх сургуультайгаа байнгын харилцаа холбоотой ажиллана.
Энэхүү андгай тангаргаасаа няцвал Чингис хааны оюун бодлын орчлон болсон Их Засаг их сургуулийн оюутан төгсөгч хэмээн нэрлүүлэх ёс суртахууны эрхгүй гэдгээ та бүхнийхээ өмнө андгайлан тангараглаж байна.
Би эрдмийн хамт олныхоо өмнө Эзэн Чингисийнхээ цагаан сүлдэнд сөгдөн мөргөж, мөнх хөх тэнгэрээ дуудан, эцэг, дээдсийнхээ ариун гэгээн сүнс сүлдэнд залбирч, энэхүү андгай тангаргийг өргөлөө.