Орчлон хорвоод бүл нэмсэн алаг үрс
Он цагийн нугачаанд оюутан болсон эгэл залуус
Цаг цагийн аясаар сургууль дамжих үрс
Цохилох залуу насандаа нартыг эзэгнэх оюутнууд
Танхим дүүрэн бүлээрээ дэлхийг доргиох залуус
Танил гэнэ зангаараа хорвоог чимэглэх залуус
Ази тивийн элгэнд мөр зэрэгцсэн оюутнууд
Ард түмнийхээ өмнө хариуцлага үүрсэн залуус
Орь залуу насаараа бахархаж яваа үрс
Оргилох түмэн мөрөөдөлдөө хөллөж яваа оюутнууд
Мянга мянган бээрээр өртөөлж яваа залуус
Монгол орныхоо ирээдүйг залгамжлах түмэн үрс
Од шиг гялалзах оюутан насны жавхаа
Гал шиг пүрэлзэх идэр залуусын тэнхээ
Энэ бүгд оюутан насны гэрэлт өдрүүд "