2021 оны 5-р сарын 22-ны өдөр,
Их Засаг Олон Улсын Их Сургуулийн харъяа Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн төгсөлтийн "ДИПЛОМЫН ТӨСӨЛ ХАМГААЛАЛТ" амжилттай болж өндөрлөлөө. Дипломын төсөл хамгаалалт нь онлайн болон танхимаар явагдлаа.
Энэ өдөр Архитектурын тэнхимийн Архитектурын 416-р бүлэг, Интерьер дизайны 420-р бүлэг, Дизайны тэнхимийн Хувцас дизайны 418-р бүлэг, График дизайны 417-р бүлэг, Уран зургийн тэнхимийн Уран зургийн 419-р бүлгийн оюутнууд өөрсдийн дипломын ажлын гүйцэтгэлүүд болон бичвэрээ Их Засаг Олон Улсын Их Сургуулийн харъяа Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургуулийн захирал (PH.D.) Б.Гантулга, Хөтөлбөрийн хорооны дарга Л.Бат-Аюуш, Сургалт Бодлого Зохицуулалтын Албаны дарга П.Ариунжаргал, Декан Б.Саруул, Эрдэм Шинжилгээ Иноваци Эрхэлсэн захирал (PH.D.) Ц.Нямжав, Дотоод Хяналт Чанар Баталгаажуулалтын Албаны дарга О.Наранчимэг, Архитектурын тэнхимийн эрхлэгч Г.Оюун, Дизайны тэнхимийн эрхлэгч Ц.Төгс-Уран, Уран зургийн тэнхимийн эрхлэгч У.Оюунчимэг болон багш нартаа үзүүлэн, тайлагнаж дүгнүүллээ.