2022 оны 02-р сарын 24-ны өдөр Их Засаг Олон Улсын Их сургуулийн харьяа Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн "Архитектур" хөтөлбөрөө магадлан итгэмжлүүллээ. Энэ өдөр нийт 23 хөтөлбөр магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардан авч, гэрчилгээг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн удирдах зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал О.Янжмаа гардуулан өглөө. Нийт хөтөлбөрийн багш ажилтан болоод, үе үеийн төгсөгчид, оюутан суралцагчиддаа баяр хүргэе! Та бүхэндээ баярлалаа улам их амжилтыг хүсэн ерөөе.