Нээлттэй ажлын байр
Сурсан бол бүтээнэ, Бид зорьсондоо хүрдэг
“ИХ ЗАСАГ - ОРЧИН ҮЕ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“ИХ ЗАСАГ - ОРЧИН ҮЕ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургууль нь багш, оюутнуудын эрдэм шинжилгээний цар хүрээг тэлэх, илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх, судлаач багш, оюутныг дэмжих зорилгоор жил бүр зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад “Кашмер холдинг ХХК” “Баянзүрх дүүргийн соёлын ордонтой хамтран зохион байгууллаа. Шүүгчээр: - ДУДТДСургуулийн захирал док.проф Б.Гантулга -ДУДТДСургуулийн хөтөлбөрийн хорооны дарга Л.Бат-Аюуш - ДУДТДСургуулийн Эрдэм шинжилгээ инновацийн албаны дарга Л.Цэрэнсодном Хүндэт зочдоор: “Кашмер холдинг ХХК” Оёмол хувцасны дизайнер Д. Нямлхам “Кашмер холдинг ХХК” Хүний нөөцийн ажилтан Б.Баасандорж “Кашмер холдинг ХХК” Оёмол хувцасны дизайнер Д. Тэлмэн “БЗД Соёлын ордон”-ы номын санч Д.Оюунтуяа нар хүрэлцэн ирлээ. Мөн нээлтийн арга хэмжээнд БЗД Соёлын ордоны морин хуурын багш СТА С.Сүрэнхүү БЗД Соёлын ордоны дууны багш СТА Б.Болортуяа нар уран бүтээлээ толилууллаа. ШАГНАЛ: Шилдэг судлаач багшаар 1-р байр хувцас дизайны багш Д.Энхжаргал 2-р байр график дизайны багш Д.Хонгорзул 3-р байр уран зургийн багш П.Баатарсүх Шилдэг судлаач оюутнаар: 1-р байр 319-р бүлэг Т.Нандин-Эрдэнэ 2-р байр 416-р бүлэг Б.Батцэцэг 2-р байр 217-р бүлэг А.Болормаа 3-р байр 416-р бүлэг Х.Тэргэл 3-р байр 416-р бүлэг Э.Солонго нар шалгарлаа. Нийт эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар оролцсон багш, оюутнууддаа баяр хүргэе “ ЭРДЭМ НОМЫН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ”