Нээлттэй ажлын байр
Сурсан бол бүтээнэ, Бид зорьсондоо хүрдэг
БАГШ, ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ 2022 "ИХ ЗАСАГ - ОРЧИН ҮЕ" удирдамж

Батлав. ДУДТДС-ийн захирал док.проф                                Б.Гантулга

 

ИЗОУИС-ИЙН ХАРЬЯА ДУДТДС-ИЙН БАГШ,

 ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

 

 Улаанбаатах хот                                                                                             2022-10-03

Нэг.  Үндэслэл.

 Алсын хараа-2050,  Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс  боловсролын талаар баримтлах бодлого/ 2014- 2024/,өв соёлоо судлах, ,түгээн дэлгэрүүлэх ,сурталчлах,  өвлүүлэх,   үр дүнд суурилсан боловсрол,, онлайн болон тэнхим хосолсон сургалтыг  үнэлэх хөгжүүлэх  зорилгын  хүрээнд эрдэм шинжилгээний  хурлыг зохион байгуулах.

Хоёр. Эрдэм шинжилгээний хурлын зорилго

“ Их Засаг – Орчин үе”  сэдэвт үр дүнд суурилсан боловсролд тулгууурлан   даяарчлалын үед онлайн болон танхим хосолсон сургалтыг  хөгжүүлэх, сургалтыг гадаад орнуудын жишигт  хүргэх, багш, оюутнуудын шинэ бүтээл, шинэ санаачилгыг нээн илрүүлэх,  дэмжих, инновацийг  сургалтанд нэвтрүүлэхэд  оршино. Илтгэлүүдийг эмхэтгэн хэвлэж, нийтийн хүртээл болгон түгээн дэлгэрүүлнэ.

Гурав. Эрдэм шинжилгээний хурлын  зохион байгуулалт

             Эрдэм шинжилгээний хурал ДУДТДС-ийн багш, оюутнуудын дунд зохион байгуулагдана.  Хурлыг  2022 оны 11  дүгээр  сарын 15-ны  өдрийн  10:00-18:00 цагийн хооронд  зохион байгуулна. Илтгэлийг   2022 оны 11 дүгээр  сарын 12-ны  18 цаг хүртэл хүлээж авна.  Хугацаа хоцорсон илтгэлийг  хүлээн авахгүй.

Дөрөв . Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэх илтгэлийн чиглэл

  • Моголын өв соёлын судалгаа
  • Өв соёл- уламжлал шинэчлэл
  • Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга, зам
  • Хичээлийн технологийн шинэчлэл
  • Судлаач багш нарын шинэ бүтээл,  инноваци
  • Оюутнуудын бүтээлч санаачлагыг  дэмжих, авъяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх

Тав. Илтгэлд тавигдах шаардлага

             ЭШХ-д илтгэгчээр оролцогчийн мэдээлэл:   Овог нэр, эрдмийн зэрэг цол,  холбоо  барих утас,  е-мэйл хаяг

    Илтгэл нь тодорхой зорилго,  онол арга зүйн үндэслэл, практик ач холбогдол, судалгааны үр дүн дүгнэлтийг тодорхой гаргасан байх

 Илтгэлийн бичвэр,  хэл найруулга, хүснэгт  график зураг зэрэг нь   судалгааны ажлын зохих түвшинд бичигдсэн байх

  Илтгэлийг   хэвлэмэл ба файлаар    ирүүлэхээс гадна   илтгэлийн үзүүлэн болох (power point)- зэргийг    хугацаанд  ирүүлсэн  байх.

Жич:

  • Илтгэл хэлэлцүүлэх хугацаа -  10 мин
  • Илтгэлтэй холбоотой асуулт, хариулт -  5-8 минут

Зургаа. Шагнал,урамшуулал

            Багш, оюутны  төрөл тус бүрд:

  • Тэргүүн байр Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Дэд байр Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Гутгаар байр Өргөмжлөл, мөнгөн шагнал

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН АЛБА

СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА

БАГШ ХӨГЖЛИЙН ТӨВ

Холбоо барих: ЭШИАлбаны дарга                              99016965

                          СБЗА-ны дарга                                 89891002