Нээлттэй ажлын байр
Сурсан бол бүтээнэ, Бид зорьсондоо хүрдэг
МӨНГӨН ХОНХНЫ БАЯР

Аз жаргалын үүд хүн бүхэнд нээлттэй
Асар энэхэн хорвоод мөрөө үлдээх жамтай
Алдаж оноохоос айдаг хүмүүн гэсэн нэртэй
Амьдрал хэмээх орон зайд жигүүр дэвэн дүүл. ШАВЬ НАР МИНЬ

Саяхан л ирсэн он жилүүд нандин дурсамж болон үлдэж
Сайхан үерхсэн нөхөд чинь салаа замаар цувж
Баяр гунигын санаашралаа эл өдөр л задгайлж
Баяртай учрах ерөөлийг багш нартаа өргө дөө. ШАВЬ НАР МИНЬ

Чилийсэн урт оюутаны жилүүд чинь дурсгалын цомог болоод л
Чиг нийлсэн найзууд тань чимээгүйхэн дотроо мэгшээд л
Дасаж ээнэгшсэн ордон чинь баярын тууузаар инээгээд л
Далай уужим багш нар тань бахдалын өнгөөр мишээгээд л

Сул асгарах сувдан дусал, тэвэр дүүрэн цэцэгс
Сургууль цалгиасан инээд, цовоо жингэнэх хонхос
Оргилуун дарсны олон буудлага, энгэр чимэх Ромбо
Оюутан насны оргил үе, гэрэл зурагнаа үлдэх жаргал

Мартаж боломгүй он жилүүд маргаашнаас дурдатгал болох хойно
Магад олдомгүй энэ л өдрийг миний дүү жаргалтайхан үд.
Хувирч элэх хорвоод хөл тавьж буй нөхөдтэйгээ
Хундага тулга, оргилуун дарсаа оргилуун хүсэлтэйгээ задал.ШАВЬ НАР МИНЬ

Мөнгөн хонхныхоо сүүлчийн жингэнээнээр
Мөрөөдөлөө дэлгэн алсад одох андууд аа
Аз жаргалын ерөөл талбиад үнс, багш нартаа үнсүүл
Ахархан энэ л өдрийг дуулж, инээж, уйлж дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.