Нээлттэй ажлын байр
Сурсан бол бүтээнэ, Бид зорьсондоо хүрдэг
УРЛАГИЙН ИХ НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Их Засаг ОУИСургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ОЮУТНЫ НАМАР-2023” урлагийн их наадам UB Place танхимд 27 дахь удаагаа зохион байгуулагдаж 8 салбар сургууль хоорондоо авьяас чадвараараа өрсөлдлөө. Тус наадамд ДУДТДСургууль нь 100 гаруй оюутны бүрэлдэхүүнтэй оролцон нийт 11 төрөлд авьяас чадвараараа өрсөлдлөө. Шилдэг хөтлөгч эмэгтэй төрөлд -Архитектур 316-р бүлгийн оюутан Б.Будсүрэн шалгарлаа. Мөн Их засаг алтан медалаар - Архитектур 416-р бүлгийн оюутан Х.Янжинлхам Их засаг Алдрын од медалаар - Интерьер дизайны 420-р бүлгийн оюутан Б.Өлзийхишиг нар энгэрээ мялаалаа. Урлагийн наадамд сэтгэл зүрхээ гарган авьяас чадвараа зориулан оролцсон нийт оюутан залуус та бүхэндээ урлаг, сурлагын өндөр амжилт хүсэе