Нээлттэй ажлын байр
Сурсан бол бүтээнэ, Бид зорьсондоо хүрдэг
ЦҮНХГҮЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургуулийн дэргэдэх “ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ”-ийн нэрэмжит “Цүнхгүй Өдөрлөг” зохион байгуулагдлаа. - Тус өдөрлөгт оюутан залуус маань хичээлдээ ирэхдээ цүнхгүй ирэх ба хичээлийн хэрэгсэлээ сонирхолтой байдлаар авч ирсэн билээ. - Оюутнууд тор, хайрцаг, будаа агшаагч, цамц, гоо сайхны цүнх бүүр хатаагчиндаа хүртэл өлгөөд ирсэн байлаа. - Ийнхүү хамгийн сонирхолтой байдлаар хичээлийн хэрэгсэлээ авч ирсэн Архитектур 1-р курс шалгарлаа. - Энэхүү өдөрлөгөөр оюутан залуусаа идэвхжүүлэх, санаачлагатай байдлыг нэмэгдүүлэх, сонирхолтой байдлаар хичээллүүлэх зорилготой ба оюутан залуус маань ч маш идэвхитэй оролцлоо. - Зохион байгуулсан “ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ”-ийн гишүүддээ баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэе.