Нээлттэй ажлын байр
Сурсан бол бүтээнэ, Бид зорьсондоо хүрдэг
ТӨГСӨГЧИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРЛАА.
Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургуулийн 2017 оны Архитектур мэргэжлийн шилдэг төгсөгч, Nomin Holding архитектор, гэрэл зураг сонирхогч Д.Бат-Эрдэнэ нь “Бетонон ой” архитектурын гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргалаа. - Хотыг байгаль ой мододтой зүйрлэвэл Улаанбаатар хот Азийн цагаан дагина гэх бяцхан баянбүрд байлаа. Цаг хугацаа өнгөрсөөр, байгаагаа нураасаар, шинээр барьж босгосоор тэрхүү баянбүрдээ эргэн харвал бид эмх замбараагүй бетонон ой босгожээ... Бетонон ойд алхаж явахдаа олж харсан мэдрэмж өнцөгөө гэрэл зурагнаа тэрээр буулгажээ. Үзэсгэлэн 2023.10.30 хүртэл Crocus event hall-н урд, Nomin united office 4 давхар, G coffee art - Нийт барилга архитектурын чиглэлээр суралцаж буй оюутан залуус та бүхнийг очиж үзэхийг уриалмаар байна. Мөн Д.Бат-Эрдэнэдээ цаашдын ажил хөдөлмөр, урлагийн өндөр амжилтийг хүсэн ерөөе