Нээлттэй ажлын байр
Сурсан бол бүтээнэ, Бид зорьсондоо хүрдэг
ОЮУТНЫ НАМАР - 2023 УРЛАГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн цогц боловсрол, хувь хүний хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Оюутны намар 2023” урлагийн наадам 2023.10.11-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү наадамд шүүгчээр - ДУДТДС Захирал док.проф Б.Гантулга - ДУДТДС Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Г.Уянга - Боловсрол телевизийн тайзны зураач, ДУДТДСургуулийн шилдэг төгсөгч Г.Хувьсгал -БЗД Соёлын төвийн төлөөлөгч СТА Оюунтуяа нар ажиллаа. “Аз жаргал, Итгэл найдвар, Үнэний чимээ” сэдвийн хүрээнд оюутан залуус маань нийт 9 төрлөөр хоорондоо авьяас билгээрээ өрсөлдөн нэг өдрийг өнгөрөөлөө. Ийнхүү шүүгчдийн нийлбэр дүнгээр 1. Шилдэг бүлэг III байр - Архитектур 316-р бүлэг 2. Шилдэг бүлэг II байр - Архитектур 216-р бүлэг 3. Шилдэг бүлэг I байр - График дизайны тэнхим тус тус шалгарлаа. Энэхүү наадмаас шалгарсан шилдэгүүд дараагийн Их Засаг ОУИСургуулийн салбар сургуулийн оюутан залуустай авьяас чадвар хүчээ сорин өрсөлдөх юм. Ингээд оюутнуудынхаа дараагийн их наадмын бэлтгэл сургуулилтанд амжилт хүсэе.