Нээлттэй ажлын байр
Сурсан бол бүтээнэ, Бид зорьсондоо хүрдэг
АЗИЙН АРХИТЕКТОРУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ

Азийн архитекторуудын чуулга уулзалт Улаанбаатар хотноо 2022.09.04-2022.09.09 хооронд зохион байгуулагдсан бөгөөд "ARCASIA 21" олон улсын наадмын хүндэтгэлийн хуралдаанд ИЗОУИС-ийн харъяа Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургуулийн Архитектурийн тэнхмийн шилдэг оюутнууд, багш нартайгаа оролцсон. Тус хуралдаанд хамгийн сонирхол татсан илтгэлээр
1. Дэлхийн шилдэг архитектор Takahary Tezuka (professor Tokyo City University)-ийн "Бага насны хүүхдийн орчин" сэдэвт илтгэл,
2. Азийн шилдэг архитектор Wu Zhan ( professor Shanhai Tongji University)-ын "Уламжлал ба Орчин үе" гэсэн илтгэлүүд манай оюутнуудад таалагдсан байна. 2022.09.08