Нээлттэй ажлын байр
Сурсан бол бүтээнэ, Бид зорьсондоо хүрдэг
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ХАРЪЯА ДҮРСЛЭХ УРЛАГ ДИЗАЙН ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬД 2020-2021ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Удирдах зөвлөлийн

............оны...... сарын....өдрийн

......дугаар   тогтоолоор   батлав.

 

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ХАРЪЯА ДҮРСЛЭХ

УРЛАГ ДИЗАЙН ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬД  2020-2021ОНЫ

ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

2020-2021 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг /хуучнаар/ БСШУЯ-ны сайдын 2013оны А/79 тоот тушаалаар батлагдсан “оюутан элсүүлэх журам” мөн 2020.06.15-ны өдрийн МИДСК-ийн гишүүн их дээд сургуулиуд аймаг орон нутгаас “оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан зохион байгуулна.

Нэг. Ерөнхий үндэслэл
1.1. Улаанбаатар хотод явагдах элсэлтийг тус сургуулийн захирлын тушаалаар батлагдсан комисс зохион байгуулна.
1.2. ИЗОУИС-ийнхаръяа Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд Сургуулийн /цаашид Их Засаг ОУИСургуулийн харьяа ДУДТДС / элсэлтийн комисс нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, БСШУЯ-ны сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам” мөнМИДСК гишүүн их дээд сургуулиуд аймаг орон нутгаас “оюутан элсүүлэх журам”-ыг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллана.
1.3. Их Засаг ОУИС-ийн харьяа ДУДТДСургуульд элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллагааг зохицуулах, элсэгчийн суралцах чадвар, мэдлэгийн түвшин, авъяас чадварыг бодитойгоор үнэлж, амжилттай суралцах боломжтой элсэгчдийг шалгаруулан элсүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
1.4. Их засаг ОУИС-ийн ДУДТДСургуулийн элсэлтийн комисс Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Их засаг цогцолбор сургуулийн байранд болон хөдөө орон нутаг дахь итгэмжлэгдсэн бие төлөөлөгчөөр дамжуулан мөн цахимаар элсэгчдийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, элсүүлэх ажлыг хийх ба гурван үе шаттайгаар тухайн аймгуудын Боловсролын төв болон МИДСКонсорциумын цахим бүртгэл дээр сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
1.5. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон оюутны хяналтын тоонд нийцүүлэн, өөрийн байгууллагын нөөц хүчин чадалд тохируулан сургалт явуулах тусгай зөвшөөрөлд заагдсан мэргэжлүүдийн дагуу оюутан элсүүлнэ.
1.6. Энэхүү журам болон элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой www.EES.EDU.mn цахимаар бүртгэж, элсэлт мэдээллийг www.ikhzasag.edu.mn , www.design-art.edu.mn цахим хуудсанд байрлуулна.

Хоёр.  2020-2021 онд Их засаг ОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн бакалаврын хөтөлбөрт элсүүлэх ерөнхий шалгалт

2.1.      Бүртгүүлэгч энэ журмын хавсралтад   заасан хөтөлбөр, мэргэжлээр бүртгүүлнэ.

            Бүртгүүлэгч хэд хэдэн мэргэжлээр зэрэг бүртгүүлж болно.

                        Гурав. Бүртгүүлэгчдэд тавих нийтлэг шаардлага

3.1. Их засаг ОУИС-ийн ДУДТДСургуульд элсэгч нь бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой байх.

3.2.   Бүртгүүлэгч нь шаардлагатай хичээлээр 2018, 2019 эсвэл 2020онд ЭЕШ өгсөн байна.

/ Шалгалт өгөх хичээлийн нэрийг хавсралтаас үзнэ үү /

3.3 Бүртгүүлэгч ЭЕШ-нд БШУЯ-аас баталсан 410 хэмжээст оноо авч Их засаг ОУИС-ийн харьяа ДУДТДСургуульд бүртгүүлэхэд тавигдах босго оноонд хүрсэн байхаас гадна ур чадварын шалгалт  /хар зургийн/  өгсөн байна.

Дөрөв. Элсэлтийн бүртгэл
4.1 Элсэлтийн бүртгэлийг МИДСК-ын гишүүн сургуулиуд 2020оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 07 сарын 10-ны өдөр хүртэл www.EES.EDU.mnцахимаар явуулна.
4.2 Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ikhzasag.edu.mn, www.design-art.edu.mn цахим хуудсаар мэдээлнэ.
4.3 Элсэгч нь Их засаг ОУИС-ийн харьяа ДУДТДСургуульд хэд хэдэн мэргэжлийн чиглэлээр бүртгүүлж болно. Бүртгэлийн хураамж мэргэжил тус бүр 5000 төгрөг байна.
4.4 Элсэлтийн үйл ажиллагаа тус сургуулийн элсэлтийн хяналтын тоо дууссан тохиолдолд дуусгавар болно.

Тав. Элсэгчийг шалгаруулах, элсэх эрх олгох
5.1. Улаанбаатар хотод Элсэлтийн комисс 07 сарын 01-аас 07 сарын 07-ны хооронд бүртгэж хар зургийн ур чадварын шалгалтыг цахимаар бүртгэн 2020 оны 08 сарын 28 -нд зохион байгуулна.
5.1.1. Тухайн мэргэжлийн хөтөлбөрт харгалзах элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн нэг хичээлийн үнэлгээн дээр бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж оноо, ур чадварын шалгалтын оноог нэмж цуваагаар байр эзлүүлж, www.design-art.edu.mn цахим хуудсанд мэдээлж, хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулалт хийж элсүүлэх.
5.1.2. Ур чадварын шалгалтыг гипсэн материалаар хийгдсэн 3-аас доошгүй геометрийн
биетийг саарал өнгийн даавуу ашиглан харааны түвшний доор тусгай зориулалтын тавцан дээр байрлуулан, гэрэл, сүүдрийн тусгалыг харгалзан тавьж бүтэц, байгуулалтаар 3 цаг зуруулна.
5.1.3. Ур чадварын шалгалтаар дараах зүйлүүдийг харгалзан үзнэ:
-Зохиомж -25 оноо
-Бүтэц байгуулалт -25 оноо
-гэрэл сүүдэр – 25 оноо
-гүйцэтгэл - 25 оноо буюу нийт 100 оноогоор дүгнэнэ.
5.1.4. Ур чадварын шалгалтын бэлтгэл:
• Тогтоогч цаас, кноп, скотч, резинин ба тарган цавуу
• Хатуу, зөөлөн балын харандаа 4-өөс доошгүй
• Харандаа үзүүрлэгч, цаас зүсэгч хутга зэргийг шалгалтын өмнө бэлтгэсэн байх ба тухайн шалгалтанд ямар материал багаж хэрэгсэл шаардлагатай болохыг элсэлтийн комиссоос хоёр өдрийн өмнө элсэгчдэд мэдэгдэнэ.
5.2. Сургуулийн элсэлтийн комисс өргөдлөө ирүүлсэн хүмүүсийн бичиг баримт материалтай танилцаж, элсэгчдийн ерөнхий шалгалт өгсөн хичээлүүдийн хичээлийн үнэлгээн дээр ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээний дундаж оноо,ур чадварын шалгалтын оноог нэмж цуваагаар байр эзлүүлж хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулалт хийж элсүүлнэ.
5.3. Их засаг ОУИС-ийн харъяа хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Их засаг лицей сургуулийг төгсөгч элсэхээр хүсэлт гаргасан тохиолдолд ЕШ-ийн хэмжээст оноо нь 410-ийг хангасан нөхцөлд онооны дараалал харгалзахгүй элсүүлж болно.
5.4. Элсэх эрх олгох үндсэн үйл ажиллагааг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 09.00-18.00 цагийн хооронд явуулна. Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчдийг жагсаалтын дагуу /онооны дарааллаар/ нэр дуудаж элсэх эрх өгнө. Зарласан цагт нэрийг нь дуудахад байхгүй бол онооны дарааллаар дараагийн хүнд сонголтыг шилжүүлнэ. Хэд хэдэн мэргэжлийн хяналтын тоонд багтсан элсэгч зөвхөн нэг хөтөлбөрийг сонгоно.
5.5. Элсэх эрх олгох үед хоцорсон бүртгүүлэгч ирсэн даруйдаа үлдсэн хуваариас онооны дарааллаар сонгох эрхтэй.
5.6. Бүртгүүлэгч элсэх эрхээ авахдаа дараах материалыг бүрдүүлж өөрийн биеэр ирнэ. Үүнд:
а. Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг / төрсний гэрчилгээ, гадаад паспорт/, хуулбарын хамт
б. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
в.ЕШ-ийн батламж, хуулбарын хамт
г.Цээж зураг 2 хувь
5.3. Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримттай нь тулгаж баталгаажуулна. Бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн иргэнийг Их засаг ОУИС-ийн харьяа ДУДТДСургуульд элсүүлэхгүй.
5.4. Хяналтын тоонд хүрээгүй тохиолдолд нэмэлт элсэлтийг зохион байгуулна.

Зургаа. Оюутан элсүүлэхтэй холбогдсон маргаан шийдвэрлэх
6.1 Бүртгүүлэгч элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдлыг элсэлтийн комисст гаргаж болно.
6.2. Элсэлтийн комисс нь тухайн санал гомдлыг хүлээн авч, маргааныг магадлан шийдвэрлэнэ.

Долоо. Хөнгөлттэй нөхцөлөөр элсүүлэх

7.1 ДУДТДСургууль нь үндэсний түүх соёлын тэргүүлэх их сургууль, соёлын түгээн дэлгэрүүлэгч сургууль болох эрхэм хүндтэй зорилтууд дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд дэргэдээ Урлаг дизайны академиакадеми, залуу дизайнеруудынхолбоог үүсгэн байгуулан ажиллаж байгаа зэрэг онцлогийг харгалзан үзэж элсэлтийн ерөнхий шалгалтанд тэнцсэн төгсөгчийг дараах нөхцөлөөр хөнгөлөлттэйэлсүүлэн авна. Үүнд:
-Ерөнхий боловсролын сургуулийг А үнэлгээтэй төгсөгч
-Олон улсын болон улс, нийслэл, аймгийн чанартай уралдаан тэмцээнд шагналт байр эзэлсэн төгсөгч
-Олимпиад, эрдэм шинжилгээний бага хуралд оролцож шагналт байр эзэлсэн төгсөгч
-Өмнө нь дипломын болон бакалаврын
-Малчин өрхийн хүүхэд зэрэг болно.
Мөн Их засаг ОУИС-ийн харъяа Их засаг лицей сургуулийн төгсөгчдийг урилгаар элсүүлнэ.
7.2. Тус их сургуульд элсэхийг хүссэн гадаадын иргэн эх хэлээрээ эссэ бичих бөгөөд монгол хэлний анхан шатны шалгалт өгнө.
7.3. Тус сургуульд элсэх болзол шаардлагыг бүрэн хангаагүй хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаантай элсэгчийн өргөдөл, хүсэлтийг элсэлтийн комисс хүлээн авч дүгнэлт гарган сургуулийн ректорт уламжлан шийдвэрлүүлж болно.

Найм. Бусад
8.1 Элсэх эрхийг баталгажуулах бүртгэл 2020 оны 08 дугаар сарын 15-30-ны өдрүүдэд тус сургуулийн төв байранд явагдана.
8.2 Элсэгчид бүртгүүлэхдээ бичиг баримтаа эхээр нь авчирхаас гадна сургалтын төлбөрийн зохих хувийг төлсний дараа оюутнаар элсүүлэх тушаалыг гаргана.
8.3 Хэрэв дурдсан хугацаанд ирж бүртгүүлээгүй бол тус сургуульд суралцахаас татгалзсан гэж үзнэ.
8.4 Өөр сургуульд суралцах болон бусад шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд тухайн элсэгчийн өргөдлийг үндэслэн бичиг баримтыг буцаан олгоно.