Нээлттэй ажлын байр
Сурсан бол бүтээнэ, Бид зорьсондоо хүрдэг
ВЭБ САЙТЫН ОНЛАЙН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

ДУДТДС-ийн захирлын 2019 оны 01дүгээр сарын
16-ны өдрийн 05 дугаар тушаалын хавсралт

WWW.DESIGN-ART.EDU.MN ВЭБ САЙТЫН ОНЛАЙН
БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ


Нэг. Ерөнхий заалт
1.1. www.design-art.edu.mn нь ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн элсэлтийн онлайн бүртгэлийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү журам нь уг вэб сайтаар бүртгүүлэх, үйлчлүүлэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү журмын хэрэгжилтэнд ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС болон хэрэглэгч /цаашид бүртгүүлэгч гэх/ хамтран хяналт тавина.
Хоёр. Вэб сайт түүний үйл ажиллагаа
2.1.Онлайнаар бүртгэл явагдах хугацааг тухайн хичээлийн жилийн элсэлтийн журамд тусгаж, нийтэд мэдээлнэ.
2.2. Вэб сайт бүртгэлийн хугацаанд 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд уг хугацаанд бүртгэлийн үйл ажиллагаа автоматаар хийгдэнэ.
2.3. Вэб сайтын үйл ажиллагааны талаар болон бүртгүүлэх зааврыг вэб оператортой өдөр бүр 8.00-24.00 цаг/ холбогдон лавлах, вэб сайтын үйл ажиллагааны үндсэн заавраас үзэх боломжтой.
2.4. Боловсролын үнэлгээний төвийн мэдээлэл бүртгүүлэгчийн мэдээлэлтэй зөрсөн тохиолдолд гарах үр дүнг ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС хариуцахгүй.
2.5. Бүртгэлийн хугацаа дууссанаас хойш 1 өдрийн дотор ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-д тэнцсэн оюутны мэдээллийг ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн элсэлтийн вэб сайтаар дамжуулан зарлана.
Гурав. Төлбөр тооцоо
3.1. Бүртгүүлэгч нь бүртгэлийн хураамжийг ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-тай хамтран ажиллах гэрээтэй Хасбанк, Төрийн банк болон эдгээр 2 банктай гэрээт банкуудын төлбөрийн картаар төлнө.
3.2. Бүртгэлийн хураамжийн хэмжээг ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, захирлын тушаалаар баталгаажуулна.
Дөрөв. Бүртгэлийн баримтжуулалт
4.1. Бүртгүүлэгч нь элсэхийг хүссэн хэдэн ч хөтөлбөрөөр бүртгүүлэх боломжтой бөгөөд өөрийн сонирхож буй хөтөлбөрүүдийг сонгон, бүртгэлийн хураамжийн шилжүүлгийг хийсний дараа бүртгэлийн хуудсаа хэвлэж авснаар бүртгэл баталгаажна.
4.2. Элсэх хөтөлбөрөө сонгож бүртгэлийн хураамжаа төлсөн, бүртгэлийн хуудсаа хэвлэн авч баталгаажуулсны дараа хөтөлбөрөө солих боломжгүй.
Тав. Бүртгэлийн хураамжийг буцаан олгох
5.1. Бүртгүүлэгч нь бүртгүүлэх явцдаа илүү төлсөн төлбөрийг буцаан олгох бөгөөд бүртгүүлэгч, Элсэлтийн төв комисст энэ тухай өргөдөл гаргана. Элсэлтийн төв комисс өргөдлийн дагуу санхүүгийн баримтыг шалгуулж, хэрэв 1-ээс олон удаа төлсөн нь батлагдвал илүү хураамжийг бүртгэлийн хугацаа дууссанаас хойш ажлын 3 хоногт багтаан буцаан олгоно.
5.2. Бүртгэл баталгаажсаны дараа бүртгэлийг цуцлах, бүртгэлийн хураамжийг буцаан олгох боломжгүй.