Нээлттэй ажлын байр
Сурсан бол бүтээнэ, Бид зорьсондоо хүрдэг
ВЭБ САЙТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

ДУДТДС-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын

19-ны өдрийн 05 дугаар тушаалын хавсралт

ИЗОУИС-ИЙН ХАРЬЯА ДУДТДС-ИЙН ВЭБ САЙТЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

1.1. Энэхүү журмын зорилго нь ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн үндсэн үйл ажиллагаа болон бодлого Шийдвэр, хэрэгжүүлж буй ажлыг сурталчлах, олон нийтэд мэдээлэн таниулахаар хамтран ажиллах, байгууллагын вэб сайтын агуулгыг баяжуулах, мэдээ мэдээлэл байршуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн алба, нэгж, хөтөлбөрийн багуудаас боловсруулан гаргаж буй мэдээлэлд тухайн жилийн сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилтод тусгагдсан ажлыг ханган гүйцэтгэх чиглэлээр эрхлэн явуулж буй үйл ажиллагаа, цаг үеийн чанартай багш, оюутан, ард иргэдэд таниулах, сурталчлах чиглэлээр болон бусад мэдээ, мэдээлэл, сурталчилгаа багтсан байна.
1.3. Энэхүү журмыг ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн вэб сайтын үйл ажиллагаанд дагаж мөрдөнө.

Хоёр. ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн вэб сайтад мэдээ, мэдээлэл байршуулах

Ажлын зохион байгуулалт

2.1. ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн вэб сайтад байрлуулах мэдээ, мэдээлэл, сурталчилгааг бүтцийн сургуулийн сургалтын албаны дарга сургуулийн захирлаар хянуулан зөвшөөрсөн тохиолдолд, нэгжийн цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

2.2. Цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтэн ирсэн мэдээлэл, сурталчилгааг ажлын 2 өдөрт багтаан, цаг үеийн чанартай яаралтай мэдээ, мэдээллийг хүлээлгэн өгсөн даруйд вэб сайтад байршуулна.
2.3. Цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтэнд өгсөн мэдээллийн бодит үнэн болон бусад хариуцлагыг тухайн боловсруулсан ажилтан өөрөө хариуцна. 

Гурав. Байгууллагын Вэб сайтын үйл ажиллагааны зохион байгуулалт

3.1. ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС нь сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн үйл ажиллагааны талаарх Монгол Улсын хууль тогтоомж болон дүрмээр хүлээсэн үүргийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаагаа сурталчлах зорилгоор өөрийн домайн нэр бүхий веб сайттай байна.

3.2. ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн вэб сайтын /цаашид "вэб сайт" гэх/ агуулга нь ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-иас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, байгууллага, олон нийт, багш, оюутныг шаардлагатай Мэдээ, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.
3.3. ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн вэб серверийн аюулгүй ажиллагааг цахим мэдээлэл, хариуцсан мэргэжилтэн хариуцан хангаж ажиллана.
3.4. Вэб сайтын үйл ажиллагааг тухайн бүтцийн сургуулийн сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга эрхлэн явуулна.
3.5. Вэб сайтад байрлуулахаар боловсруулан гаргасан мэдээ, мэдээлэл, сурталчилгааны агуулгыг сургуулийн захирал хянана.

Дөрөв. Веб сайтын үйл ажиллагаанд тавигдах шаардлага

4.1. Вэб сайт њ дараах ерөнхий шаардлагыг хангасан байна.

4.1.1. Нээлттэй, хүртээмжтэй байх ба мэдээ, мэдээлэл, үйлчилгээг хүссэн үедээ, дурын цэгээс ашиглах боломжтой байх.
4.1.2. Мэдээлэл нь цаг үедээ нийцсэн, хууль ёсны, үнэн зөв, бодитой байх.
4.1.3. Мэдээ, мэдээлэл, үйлчилгээ, бусад хэсгүүд болон дэд бүтцийн элементүүд нь санаатай болон санамсаргүй үйлдэл, хууль бус нэвтрэлт, зүй бусаар ашиглах, өөрчлөх, устгах гэмтэхээс найдвартай хамгаалагдсан байх.
4.1.4. Загвар дизайн нь орчин үеийн мэдээллийн технологийн ололтод тулгуурласан, иргэд ашиглахад хялбар энгийн, ойлгомжтой байх
4.2. ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн вэб сайтад дараах үндсэн мэдээ, мэдээлэл тусгагдсан байна.
4.2.1. ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн танилцуулга, бүтэц, зохион байгуулалт
4.2.2. ДУДТДС-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл
4.2.3. Сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн үйл ажиллагаанд дагаж, мөрдөж буй хууль тогтоомж, эрхзүйн актууд Монгол Улсын хуулиуд, Улсын Их хурал, Засгийн газрын тогтоол,Удирдах зөвлөлийн тогтоол, ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн дүрэм, журам
4.2.4. ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн бүтцийн сургууль, газар, албадаас багш, оюутан, олон нийтэд үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээллүүд
4.2.5. Эрдэм шинжилгээ, магистрын, үйл ажиллагааны талаарх мэдээлэл
4.2.6. Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн ажиллагааны талаарх мэдээлэл
4.2.7. Уран бүтээл, төслийн талаарх мэдээлэл
4.2.8. Зохион байгуулан явуулсан үйл ажиллагааны талаарх гэрэл зураг, дүрс бичлэг
4.2.9. Бусад шаардлагатай мэдээ, мэдээлэл
4.3. ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн вэб сайтын мэдээ, мэдээлэлд баяжилт хийх
4.3.1. ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан
4.3.2. Сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн үйл ажиллагааны талаар гарсан шинэ мэдээ, мэдээлэл
4.3.3. ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-иас боловсруулан гаргасан арга зүйн баримт бичгүүд
4.3.4. Шинэ ном, гарын авлагын талаарх мэдээлэл
4.3.5. Цаг үеийн чанартай бусад мэдээ, мэдээллүүд

Тав. Вэб сайтад байршуулах мэдээ, мэдээлэлд тавигдах шаардлага

5.1. Мэдээ мэдээлэл нь албан ёсны тушаал, шийдвэрүүдийг үндэслэсэн үнэн зөв, бодитой байх.

5.2. Монгол хэлний зөв бичих дүрмийн дагуу бичигдсэн, үг үсэг, найруулгын алдаагүй,товч тодорхой, ойлгомжтой байх.
5.3. Цаг үе, асуудал сэдвийн агуулга, ач холбогдлын холбоог харгалзсан байх.
5.4. Албан ёсны тогтсон нэр томьёо, үг хэллэг хэрэглэсэн байх.
5.5. Цахим хэлбэрээр wаrd text бэлтгэсэн байх.
5.6. Гэрэл зураг нь тодорхой тайлбартай, нягтаршил сайтай байх.
5.7. Unicode, Arial 10-12 фонт ашиглаж байх;
5.8. Шаардлагатай тохиолдолд зарим файлыг PDF форматад хөрвүүлж тавьж байх

Зургаа. Цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтний хүлээх үүрэг, хариуцлага


6.1. ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн вэб сайтад нэвтэрч засвар өөрчлөлт оруулж нэмэлт баяжилт хийх албан ёсны эрхтэй байна.
6.2. ИЗОУИС-ийн харьяа ДУДТДС-ийн удирдлага болон бусад албадуудаас вэб сайтын загвар, бүтцийг өөрчлөхөөр гаргасан саналыг хүлээн авч, вэб сайтад засвар өөрчлөлт, баяжилтыг тогтмол хийж ажиллах.
6.3. Хүлээн авсан мэдээллийг баталсан хүснэгтийн дагуу бүртгэх ба хэрэв хүлээж авсан мэдээллийг алдаатай оруулсан тохиолдолд цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтэн өөрөө хариуцлагыг хүлээнэ.
6.4. Байгууллагын вэб сайтын хэвийн үйл ажиллагааг хангах хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээг тухай бүр авч ажиллана.
6.5. Вэб сайтад мэдээ, мэдээлэл байршуулсан хүний албан тушаал, овог, нэрийг мэдээний сүүлд байршуулна.
6.6. Вэб сайтад оруулах мэдээллийг дараах хэлбэрээр солилцоно. Үүнд:
• И-мэйл
• Мессенжер
• Дотоод сүлжээ
• Flash, CD зэрэг болно.

Долоо. Журмын хэрэгжилтэнд хяналт тавих, журам

Зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

7.1. Вэб сайтад тавих цаг үеийн чанартай болон зайлшгүй шаардлагатай, удирдлагаас өгсөн үүргийн дагуу хийх, төлөвлөгөөнд тусгасан зэрэг мэдээ мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөөгүй, байршуулаагүй, эсвэл хуурамч, буруу ташаа мэдээ, мэдээлэл өгсөн, байршуулсан бол холбогдох ажилтанд ИЗОУИС-ийн харьяа  ДУДТДС-ийн дотоод журам болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.