Нээлттэй ажлын байр
Сурсан бол бүтээнэ, Бид зорьсондоо хүрдэг
"БАГШ ХӨГЖИЛ" CDIO СУРГАЛТ №5

2020-2021 оны хичээлийн жилийн хаврын сургалтын "БАГШ ХӨГЖИЛ" CDIO СУРГАЛТ №3 болж,  Их Засаг Олон Улсын Их Сургуулийн харьяа Дүрслэх Урлаг Дизайн Технолгийн Дээд Сургуулийн захирал Ph.D Б. Гантулга, Эрдмийн Зөвлөл Ph.D Б. Цэвээн нар үг хэлэн нээж сургалтанд ирсэн багш нартаа амжилттай оролцохыг уриалж эхлүүллээ. 

Ийнхүү сургалт эхэлж "БАГШ ХӨГЖИЛ" CDIO сургалтын үндсэн 12 стандартын үлдсэн 7 стандартын талаар товчхон сонордууллаа. Үүнд:

1. СБЗА дарга П. Ариунжаргал, Декан Б. Саруул нар

   Стандарт 6 "Ажлын байр байгуулах арга зүйн зөвлөмж"

   Стандарт 7 "Хосолсон сургалт явуулах арга зүйн зөвлөмж"

2. ЭШИЭ захирал Ц. Нямжав, Дизайны тэнхмийн багш Г. Зул-Эрдэнэ нар

   Стандарт 8 "Идэвхитэй сургалтын арга"

   Стандарт 9 "Багш нарын хувь хүний чадамжийг дээшлүүлэх"

   Стандарт 10 "Профессор багш нарын сургах чадварыг дээшлүүлэх"

3. Хтөлбөрийн хорооны дарга Л. Бат-Аюуш, ДХШЧҮБА дарга О. Наранчимэг нар

  Стандарт 11 "Хөтөлбөрийн тогтмол сайжруулахад хэрэглэгдэх үнэлгээ"

  Стандарт 12 "Хөтөлбөрийн үнэлгээ" танилцуулж дуусгалаа.

Ийнхүү 12 стандартын үлдсэн 7 стандартын талаар үндсэн ойлголтуудтай болсон бөгөөд багш нартаа дараах үүрэг даалгаваруудыг өгөн сургалт өндөрлөлөө. Үүнд: Бүх багш нар өөрсдийн зааж байгаа хичээлүүдийнхээ хөтөлбөр болон нэгж хичээлүүдийн төлөвлөгөөг  CDIO буюу үр дүнд суурилсан болгох даалгавар байлаа. 

БАГШ НАРТАА АМЖИЛТ ХҮСЭЕ!!!