Нээлттэй ажлын байр
Сурсан бол бүтээнэ, Бид зорьсондоо хүрдэг
"БАГШ ХӨГЖИЛ" CDIO ЦАХИМ СУРГАЛТ №2

2020 оны 11 сарын 14 өдөр 2020-2021 оны хичээлийн жилийн "Багш хөгжил" цахим сургалтаар хэрхэн цахим сургалт явуулах талаар сургалт онлайнаар болж өндөрлөж Их засаг Олон Улсын Их Сургуулийн харьяа Дүрслэх Урлаг Дизайн Технологийн Дээд сургуулийн багш нар хамрагдалаа.

Ийнхүү сургалт эхэлж "БАГШ ХӨГЖИЛ" CDIO сургалтын үндсэн 12 стандартын талаар товчхон сонордууллаа. Үүнд:

1. Дүрслэх Урлагийн тэнхмийн эрхлэгч У. Оюунчимэг, Архитектурын тэнхмийн багш Ө. Сайхнаа нар

    Стандарт 1 "Багш урлагийн боловсрол"

    Стандарт 2 "Суралцахуйн үр дүнгүүд"

    Стандарт 3 "Нийлмэл сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө"

2. Архитектурын тэнхмийн эрхлэгч Г. Оюун, Архитектурын тэнхмийн багш Д. Адьяасүрэн нар

   Стандарт 4 "Инженерийн удиртгал"

   Стандарт 5 "Зохион бүтээх дадлага туршлагууд"-г танилцуулж өөрсдийн ордог хичээлүүдтэйгээ уялдуулан ярилаа.

Ийнхүү 12 стандартын эхний 5 стандартын талаар үндсэн ойлголтуудтай болсон бөгөөд багш нартаа дараах үүрэг даалгаваруудыг өгөн сургалт өндөрлөлөө. Үүнд: Бүх багш нар өөрсдийн зааж байгаа хичээлүүдийнхээ хөтөлбөр болон нэгж хичээлүүдийн төлөвлөгөөг  CDIO буюу үр дүнд суурилсан болгох даалгавар байлаа. 

БҮХ БАГШ НАРТАА АМЖИЛТ ХҮСЭЕ