Нээлттэй ажлын байр
Сурсан бол бүтээнэ, Бид зорьсондоо хүрдэг
Оюутан солилцоо-2019

ИЗОУИС-ийн харъяа Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургууль нь гадаад хамтын ажиллагааны хүрээндээ их, дээд сургуулиудтай оюутан солилцооны 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ба 2019-2020 оны хичээлийн жилд архитектурын 3-р курсын оюутан Г.Бат-Энх ОХУ-ын Барнаулын Алтайн Техникийн Их Сургуульд суралцах болсон нь бидний нэгэн бахархал юм.

ДУДТС-ийн багш нар болон нэгэн ангид тохой нийлүүлэн суралцаж байсан оюутнууд нь Г.Бат-Энхдээ сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөж, алтан шар зам нь өлзийтэй байхыг билэгдэн үдэж өглөө.